МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

...
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олгох журмын төслийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталсан. Тус хуулиар хот суурин газрыг дахин хөгжүүлэх зорилгоор дахин төлөвлөн барилгажуулах, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, барилгажуулах болон түүнтэй холбоотой харилцааг зохицуулсан. Хууль батлагдсантай холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын төслийг Барилга, хот байгуулалтын яамнаас боловсруулсан. Журмын төсөлд зарим нэр томъёоны тодорхойлолт, нөхөх олговрын хэмжээг тогтоох зарчим, хэн, ямар зүйлийг хэрхэн үнэлэх, нөхөх олговрын төлбөрийг хэн хариуцах, гомдол маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан. Хэрвээ та энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байвал www.legalinfo.mn цахим хуудсаар зочлоорой.

...
Барилга угсралт, их засварын ажил 2021 онд 13.4 хувиар буурлаа

Барилга угсралт, их засварын ажил 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөг болж, 4.4 (97.7%) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 104.6 (2.3%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна. Барилга угсралт, их засварын ажил 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноос 695.6 (13.4%) тэрбум төгрөгөөр буурахад дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 685.3 (13.5%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлөв. Дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 403.8 (9.0%) тэрбум төгрөгөөр, төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 287.8 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 251.3 (46.6%) тэрбум төгрөгөөр, гадаадтай хамтарсан байгууллагын барилга угсралт, их засварын ажил 48.1 тэрбум төгрөг болж, 30.2 (38.5%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

...
Ногоон барилга гэж юу вэ?

Барилгын хийцлэлийн хувьд дулааны алдагдал хамгийн бага байх, гэрэлтүүлэг болон бусад инженерийн том шугамнууд нь автомат байдлаар ажиллахаас гадна эрчим хүчний хэмнэлттэй, хэрэглээндээ таарсан байх хэрэгтэй. Ногоон барилгын сертификат олгодог олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудаас ногоон барилгад усны хэмнэлт доод тал нь 20-30 хувь байхыг шалгуураа болгодог. Мөн Дотор агаарын чанар буюу Барилга доторх агаар сэлгэлт, цэвэршүүлэлт, хөргөлтийг шийдвэрлэсэн буюу агааржуулалтын системтэй байх шалгуурыг хангасан байх учиртай. Өөрөөр хэлбэл агаарын чанар хэт халуун эсвэл хүйтэн, хуурай биш байснаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Барилгын зураг төсөл гаргахдаа тохиромжтой эргономик шийдэлтэй байх хүний ажиллаж, амьдрах тав тухтай орчин нөхцөл, нөөц бололцоог тооцоолон өрөөний зохион байгуулалт, барилгын орц гарц, явган хүний зам, ерөнхий төлөвлөлтөд зөв тусгасан байх шаардлагатай. Жишээ нь шатны гишгүүрийг буруу тооцоолж хийснээс болж хүн бүдрэх, яваандаа үе мөч нь өвдөх, улмаар гэмтэх эрсдэлтэй.