НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН

ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

“Шинэ Барилга” ХХК-ийн томоохон бүтээн байгуулалтуудын нэг болох Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар тогтоолоор “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг” нэртэйгээр 2016 оны 12 сард ашиглалтанд оруулж хүлээлгэж өгсөн. Тус эмнэлэг нь 246 ортой, 9 тасагтай, жилд дунджаар 10000-11000 үйлчлүүлэгчийг төрөлжсөн мэргэжлээр (дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, эмэгтэйчүүд) хэвтүүлэн эмчилж, 2300- 2500 хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж, амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн кабинет жилд 420000 орчим оношилгоо, шинжилгээ хийж, 200000 орчим иргэнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн Чингэлтэй дүүргийн иргэдэд гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн билээ.

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ

МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

“Шинэ Барилга” ХХК улсын чанартай барилга бүтээн байгуулалт болон нийгмийн хариуцлагын хүрээнд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн барилгыг 2013 онд барьж ашиглалтад оруулсан. Эмнэлгийн хуучин барилгын насжилт болон эмнэлгийн өвчтөнүүдэд хүрэлцээ хүртээмж дутмаг, хуучирч муудсан зэргээс хамаарч дахин шинэчлэн шинээр байгуулсан улсын цорын ганц мэргэшсэн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг юм.

ШИНЭ БАРИЛГА МАСТЕР КРОСС

“Шинэ барилга” ХХК нь авто машин сонирхогч хэн бүхний мэдэх бартаат замын мастеркросс тэмцээнийг 2007 оноос эхлэн дэмжиж оролцож эхэлсэн ба “Шинэ барилга” ХХК-г төлөөлөн 36 хувийн дугаартай тамирчин спортын мастер Л.Ариунболд амжилттай уралдаж байна. Спортын мастер Л.Ариунболд нь мастеркросс тэмцээний олон удаагийн тэргүүн болон дэд байрын шагналт шилдэг тамирчны нэг юм. 2009 оноос 60 хувийн дугаартай залуу тамирчин Д.Доржпалам уралдаж эхэлсэн. “Шинэ барилга” ХХК нь 2010, 2011, 2012, 2013 онуудад “Шинэ барилга Мастеркросс” тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж ивээн тэтгэсэн.