БИДНИЙ ТУХАЙ

...

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

“Шинэ Барилга” ХХК-ийн хамт олны зүгээс та бүгдэд мэндчилгээ дэвшүүлэе. Манай компани нь 1999 оноос барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 20 гаран жил ажиллаж байна. Энэ хугацаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудад нэн шаардлагатай барилга байгууламжуудыг бүтээн байгуулж нэлээдгүй хэмжээний төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд цаашид ч мөн хэрэгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна. Манай компани нь барилгын салбарт 3-35 жил ажилласан мэдлэг туршлагатай эрдэмтэн, зөвлөх, мэргэшсэн инженер, архитектурч зэрэг дадлага туршлага бүхий ажилчин албан хаагчдаар багаа бүрдүүлэн шинэ, шилдэг орчин үеийн чанар технологид суурилсан үйл ажиллагаа, барилгын стандарт, шийдэл бүхий төслүүдийг санаачлан хэрэгжүүлж, улсынхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцон их хотын өнгө төрхийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажилласаар байна гэдэгтээ эргэлзэхгүй байна. Энэхүү хугацаанд биднийг дэмжиж хамтран ажилласан ажилтан албан хаагчид, байгууллага, хамт олон, бизнесийн түншүүддээ талархлаа илэрхийлье.

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ: Ө.ДОРЖДЭРЭМ

БИДНИЙ ТУХАЙ

“Шинэ барилга” ХХК нь 1999 оноос барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж, үйлдвэрлэлийн бааз, машин механизм, мэргэжлийн боловсон хүчнээр бэхжсэн үндэсний компани болон үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани сүүлийн 10 гаруй жилд Увс, Хэнтий, Сухбаатар аймгуудын нисэх онгоцны буудлын барилга, онгоцны бетон зогсоолууд, Увс аймгийн цагдаагийн хэлтэс, ИНЕГазрын техник хангалтын төв, Сантис боловсролын төв, Амгалан дахь 100 хүүхдийн цэцэрлэг, Зоос банкны Дархан хот дахь салбар, Сангийн яам Гаалийн ерөнхий газрын 60 айлын орон сууц, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн цогцолбор, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн барилга, “Монголросцветмет” ХХК-н 80 айлын орон сууц зэрэг 30 гаруй барилга объектыг чанарын өндөр түвшинд барьж ашиглалтанд орууллаа. Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр Европ технологийн “WINTECH” нэрийн хуванцар цонхны үйлдвэр, тоосгоны үйлдвэр, хучилтын нүхт хавтангийн үйлдвэрүүдийг ажиллуулж байна. Мөн бидний одоо хэрэгжүүлж буй гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд СХД-ийн 23-р хорооны нутаг дэвсгэрт 315 нэгж талбарын 24 га газрыг хамарсан 3717 айлын орон сууцны төслийг 2019 оноос амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2028 онд бүрэн барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. “Оргил” төсөл нь хэрэгжсэнээр СХД-ийн анхны жишиг стандарт орон сууцны хороолол болон сүндэрлэх ба иргэдийн ая тухтай, амар тайван ногоон байгууламж нийтийн эзэмшлийн талбай болон 640 хүүхдийн сургууль 240 хүүхдийн цэцэрлэг өрхийн эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв, дэлгүүр зэрэг хүний бүхий л хэрэгцээг бүрдүүлсэн томоохон бүтээн байгуулалт болох юм.

...

АЛСЫН ХАРАА

Орчин үеийн техник технологид суурилан амьдрах таатай нөхцлийг бүрдүүлсэн, их хотын өнгө төрх, хөгжил цэцэглэлтэд бодьтойгоор хувь нэмрээ оруулах.

ҮНЭ ЦЭНЭ БА ТУРШЛАГА

Бид барилгын салбарт жишиг болохуйц хорооллын гадна орчин, архитектур дизайны шинэлэг шийдэл бүхий хүрээлэн буй орчин, эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцлийг тэргүүн эгнээнд тавин ажиллаж байна. Бий болгосон нэр хүнд, амжилтаа бататгаж, үйл ажиллагаа явуулж буй салбартаа жишиг тогтоогч байж, нийгэмд сайн сайхнаар үлгэрлэгч хамт олон байна. Чанарыг тэргүүн зорилгоо болгон бүхийл ажилдаа сэтгэл зүрхнээсээ хандах нь бидний эрхэм зорилго юм. Хийж бүтээсэн болон хийж бүтээх цаг хугацааг өнөөдрөөр биш ирээдүйгээр бататган шинэ шинэлэг хэлбэр, орчин үеийн чиг хандлагаар хөгжин их хотынхоо ирээдүйн хөгжилд өнгө нэмэх бүтээн байгуулалтуудыг улам ихээр хийж бүтээх шинэ залуу боловсон хүчинг өөрсдийн мэдлэг туршлага дээр үндэслэн бий болгосон байна.

...
Европ стандартын “WINTECH” нэрийн хуванцар цонхны үйлдвэрийг 2003 онд ашиглалтад оруулж ирснээр манай орны эрс тэс уур амьсгалд зохицсон төрөл бүрийн бэлдцүүдээр чанарын өндөр түвшинд хуванцар цонх болон хаалгыг үйлдвэрлэн гаргаж эхэлсэн. “WINTECH” цонх хаалганы үйлдвэр нь жилдээ 3000-4000 м2 цонх хаалга үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат “Murat Machine” тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм. Европод өргөнөөр ашиглагддаг “ACCADO” брендийн нугас цоожны системтэй. Давхар шилтэй, дуу чимээ тоос шороо нэвтрэхгүй, өвлийн цагт цантаж мөстөхгүй, өнгө үзэмжтэй, гандаж өнгөө алдахгүй, хуучин шинэ ямарч барилга болон орон сууцанд угсарч суурьлуулж болдгоороо давуу талтай. “WINTECH” брэндийн хуванцар цонх хаалганы бэлдцийг нь Турк, Орос, Украйн, Энэтхэг, Азербейджан, Казакстан улсуудад хэрэглэгддэг. ...
...
...
...
...