...

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “Оргил” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн болно. Үүнд: Газрын хэмжээ: 315 нэгж талбар 24га Талбарын дугаар А-12га, Б-12га

Нийт талбайн
20 орчим хувьд

  • Гүүлтийн зам
  • Сагсан бөмбөг
  • Хөл бөмбөгийн талбай
  • Хүүхдийн тоглоомын талбай
  • Спорт цогцолбор

Нийт талбайн
25 орчим хувьд

  • Мод бут ногоон байгууламжийг төлөвлөж өгсөн
  • Амралт чөлөөт цагаа өнгрөөн салхилах талбай
  • Үйлчилгээний хэсэг

“Оргил” төслийн хүрээнд 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, спорт зал, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, худалдаа үйлчилгээний төвүүд зэргийг төсөлд тусган барьж байгуулахаар ажиллаж байна. Энэ хүү төсөл нь иргэдийн ая тухтай амьдрах бүхий л орчин нөхцлийг хангасан, СХД-ийн анхны байгалд ээлтэй орон сууцны хороолол юм.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

“Шинэ Барилга” ХХК нь барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ба байгуулагдсан цагаасаа эхлэн салбартаа өөрсдийн хувь нэмрээ оруулан үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажилласаар өнөөг хүрсэн билээ. “Шинэ Барилга” ХХК нь өөрсдийн үндсэн ажилтан, албан хаагч, инженер, удирдлагуудаас бүрдсэн 80 гаруй мэргэшсэн цомхон чадварлаг ажилтнуудтай үйл ажиллагаагаа эрхэлж байна. Үүнээс гадна барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн салбарт хамтран ажилладаг томоохон аж ахуй нэгж байгууллага, иргэд, туслан гүйцэгэгч компани, барилгын гүйцэтгэлийн бригадууд зэрэг дадлага туршлага ур чадварыг эзэмшсэн газруудтай олон олон төслүүдийг хамтарч бүтээн байгуулсан юм. Бидний одоогийн үйл ажиллагааны цаашдын зорилт бол орчин үеийн барилга, барилга угсралтын техник технологио улам сайжруулж хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэн чанартай, амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн шинэлэг стандартаар хэрэгжүүлэх төслүүдийн эхний ээлж болох гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлж байна. Их хотын өнгө төрх, цаашлаад Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудад бага ч гэсэн хувь нэмэр оруулах үүднээс хотхон болон хорооллын стандарттай барилгыг улсаас тогтоосон ноором, дүрэм журамд заагдсаны дагуу хэрэгжүүлж ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг зэрэг тал талын бүтээн байгуулалтуудыг нэг дор цогцлоосон жишиг стандарт цогцолбор хороолол байдлаар хэрэгжүүлж байхыг зорилгоо болгон ажиллаж байна.

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД

“Шинэ Барилга” ХХК барилга, барилга угсралт болон барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1999 оноос хойш Нийслэл хотын болон орон нутгийн чанартай барилга байгууламжуудыг нэлээдгүй хэмжээгээр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн арвин туршлагай.